Фото Сенсаци ••• Ц.Цогтбаатар: Монголын ард иргэдээ, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа

2021-11-11,   443

Токио-2020 зуны олимпын наадамд амжилттай оролцсон баг, тамирчдад төрийн одон медаль гардууллаа. Токио-2020 олимпийн хүрэл медалти Ц.Цогтбаатар өнөөдөр Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаалаа. 
 
Тэрбээр "Нийт Монголын ард иргэдээ, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Ийм том одонгоор энгэрээ мялаасандаа баяртай байна. Ээждээ болон гэр бүлийнхэн, дасгалжуулагч нартаа баярлалаа" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа. 
 
Түүний хувьд  2015 онд 19 настайдаа нэр хүнд, чансаагаараа ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг залуучуудын дэлхийн аварга шалгаруулах Абу Дабигийн “Их дуулга”-аас мөнгөн медалийг эх орондоо авчирч байв. Дараа нь 2016  онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль,   2021 оны гуравдугаар сард Ташкент болон Тбилисийн Их дуулгад түрүүлж, нэг сард хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар олимпыг зорьж, хүрэл медалийн эзэн болсон юм. 

Фото Сенсаци ••• Ц.Цогтбаатар: Монголын ард иргэдээ, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ