Энэ сарын 08-ны өдөр /2021.11.08/ 16.00 цагийн үед III, IV хорооллын Ахуйн үйлчилгээний уулзварт ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гарсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар мөргүүлсөн замын цагдаагийн биеийн байдал хүнд нуруу, нугасны гэмтэл авсан учир одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа юм.
Мөргөсөн жолоочийн хувьд эрэгтэй хүн бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд утсаа оролдож яваад хараагүй мөргөсөн хэмээн мэдүүлжээ.
Замын хөдөлгөөний дүрмийн 8.13-д зохицуулагчийн биет зохицуулалт хийж байгаа үед хөдөлгөөнд оролцогч нар зохицуулагчийн биет зохицуулалтаар хөдөлгөөнд оролцохоор заасан.
Утсаа оролдож яваад цагдааг мөргөсөн гэж мэдүүлжээ |
|