Нийгмийн сүлжээнд raidforums.com гэх хакеруудын сайтад "Монгол Улсын 2,3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна" гэх зар байршуулжээ.
Энэхүү сайтын Marketing Database буюу зарын хэсэгт PieWithNothing гэх нэртэй хэрэглэгч Монгол Улсын 2.3 сая иргэний нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар мэдээлжээ.
Уг зарыг байршуулсан хакер өнгөрсөн 2019 оны есдүгээр сард уг сайтад гишүүнчлэлтэй болсон бөгөөд "Хэрвээ энэ мэдээллийг худалдаж авахыг хүсвэл та над руу зурвас бичнэ үү" гэжээ.
Хакерууд Монголчуудын мэдээллийг худалдаалж байна |
|