Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг авлигын хэргээр саатуулсан шалгаж эхэлсэн талаар ISEE.mn сайт мэдээлсэн байна.
Я.Амаржаргал даргыг ажлын өрөөнөөс нь баривчлан саатуулсан гэх мэдээлэл байна. Түүнийг эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн, нэр бүхий улстөрчидтэй хамтран 10 орчим тэрбум төгрөгийн хэрэгт холбоотой байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ.
Я.Амаржаргал дарга нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байгаад өнгөрсөн хавар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар томилогдсон юм.
Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг саатуулан шалгаж эхэлжээ |
|