Ерөнхий сайдад тарих вакцины хоёр дахь тунгийн хугацааг хойшлуулжээ

2021-03-18,   351

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 23-ны өдөр "AstraZeneca" вакцины эхний тунг тариулсан.

 Вакцины эхний тунг хийлгэснээс хойш 28 хоногийн дараа хоёрдахь тунг хийлгэх товтой байсан ч хойшлуулсан байна. Энэ талар Засгийн газрын ХМОН Ц.Ганзориг "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "AstraZeneca" вакцины хоёрдахь тунг гуравдугаар сарын 23-ны өдөр хийлгэх ёстой байсан. ДЭМБ-аас олон улсад гарч буй үр дүн бүхий судалгага явуулж, зөвлөмж ирүүлсэн. Үүнд 56 хоног буюу нийтдээ найман долоо хоногийн дараа эсвэл 12 долоо хоногийн дараах хугацаанд хоёрдахь тунг хийлгэвэл эхний тунгийн дархлаа тогтоох чадвар 60 биш 80 хүртэл хувьтай байна. Иймд дараагийн тунг найман долоо хоногийн дараагаас хийвэл илүү үр дүнтэй гэдэг зөвлөмж ирүүлсэн. Тиймээс манай улс "AstraZeneca" вакцины хоёрдахь тунг 56 хоногийн дараагаас хийх шийдвэрийг гаргаж олон нийтэд зарласан юм" гэлээ. 


Ерөнхий сайдад тарих вакцины хоёр дахь тунгийн хугацааг хойшлуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ