Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Узбекистан улсын Ташкент хотод үргэлжилж байна.
Тэмцээний 54 кг-д Н.Баярмаа мөнгө, 59 кг-д Б.Алтангэрэл хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээний шагналын сан нь 231 мянган ам.доллар бөгөөд алтан медаль – 4000 ам.доллар, мөнгөн медаль – 3000 ам.доллар, хүрэл медаль – 2000 ам.долларын шагналтай.
Сайхан мэдээ: Самбогийн ДАШТ-ээс Н.Баярмаа мөнгө, Б.Алтангэрэл хүрэл медаль хүртлээ |
|