УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдийн ширээний урд “Улаан цэцэг” киноны посторыг байрлуулсан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байсан билээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам цахим хуудаснаа тайлбар хийхдээ: Юу гэж улсын байгууллагын нэр барихав дээ хэхэ. Ямар их хар вэ. Хэдэн эмэгтэй нэг эмэгтэйн кино л хийх гээд зүтгээд байна. Гишүүдийг постер босгоод тавьчихна ч гэж бодоогүй, мэндчилгээ хийсэн. Эмэгтэй лийдерт хүндэтгэл үзүүлсэнд эсэргүйцээд байгаа эмэгтэйчүүдийг бүүр гайхаж байна . Мөн “Сономын Удвал ахайтаны кино зураг авалт хийж байгаа, улсын төсвөөс мөнгө аваагүй. Өөрсдөө бид босгож гадаадын санд төсөл бичиж ажиллаж байна. Төр нийгмийн зүтгэлтний киноноос монгол эмэгтэйчүүд үлгэрлэл авч үүрд дурсах болтугай” гэжээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Гишүүдийг постер босгоод тавьчихна ч гэж бодоогүй... |
|