Энэ сарын 11-нд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт амаржихаар очсон бүсгүй харамсалтайгаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус аймгийн иргэдийн зүгээс уг хэргийг олон нийтэд хүргэж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу манай сайтын сурвалжлах баг тус аймагт ажилласан юм.
Энэ үеэр тус аймгийн нэгэн иргэн эмнэлгийг дэд дарга Д.Энх-Амар гэх хүнтэй холбоотой ноцтой мэдээллийг бидэнд нэгэн иргэний зүгээс өгсөн юм.
Иргэний нэр, ажлыг нууцлан дараах тодруулга ярилцлагыг хүргэж байна.
-Аймгийн эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой асуудал нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Төрөхөөр очсон эрүүл саруул бүсгүй харамсалтайгаар хорвоог орхижээ?
-Манай аймаг эхийн эндэгдлээр дээгүүрт ордог. Аймагт энэ асуудал үнэхээр цочирдом мэдээлэл болж байна. Тухайн өдөр юу болсныг нь хажууд нь байгаагүй учир мэдэхгүй. Эмнэлгийн тодорхой хэсгүүд камертай. Тухайлбал, 103 дээр тухайн бүсгүй эмчлүүлэгчийн картаа нээлгэсэн байх. Энэ нь камерын бичлэгт үлдсэн байх магадлалтай. Иргэд цагдаагийн байгууллага хэргийн үнэн мөнийг тогтоох байх гэсэн хүлээлттэй л байна.
-Таны хувьд чухам ямар асуудлаар ярилцлага өгөхийг хүсэж байна вэ?
-Аймаг бол жижигхэн шүү дээ. Иймээс би нэр утасны дугаараа хэлэлгүйгээр мэдээлэл өгмөөр байна.
-Болно оо.
-Аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд найз нөхөд хүмүүс бий. Мөн удирдлагуудын хамаатнууд аймгийн эмнэлэгт 10 гаруй хүн ажиллаж байна.
-Тодруулбал....
-Манай аймгийн нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Д.Энх-Амар гэж бий. Энэ хүн эмнэлгийг хамаатан садан, найз нөхдөөрөө дүүргэсэн. Түүний хамаарал бүхий 10 гаруй хүн эмнэлэгт ажилладаг. Нөхөр нь эмнэлгийн жолооч. Гэхдээ жолооч нарын дундах ярианаас сонсоход Д.Энх-Амар захирлын нөхөр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж үнэмлэхээ хураалгасан гэсэн. Гэхдээ даргын нөхөр учраас жолоо барьж, алсын дуудлагад явсаар л байгаа. Цахим, угтах үйлчилгээ иргэдийн хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа хэсэг байна аа даа. Тэрэн дээр Д.Энх-Амар даргын төрсөн дүү ажилладаг. Анагаах төгсөөгүй. Мөн төрсөн дүү Мөнхжаргал нь 103-т үйлчлэгч. Д.Мөнхжаргалын төрсөн хүү Баяндалай Аж ахуйн тасагт манаач.
Д.Энх-Амар даргын төрсөн дүүгийнх нь охин Чимэгдарь 103-т бага эмч хийдэг. Чимэгдарийн нөхөр нь Увс аймгаас шилжиж ирсэн Ууганаа гээд залуу мөн л эмнэлэгт технекчээр ажилладаг. нэ мэт Д.Энх-Амар даргын хамаатнууд жолооч, үйлчлэгч, тогооч гээд 10 гаруй хүн байдаг. Эдгээр дотроос архи ууж, асуудал дагуулдаг хэд хэдэн хүн бий. Гэвч даргын хамаатан учраас ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Жирийн ажилтнуудад бол хариуцлагын систем маш сайн үйлчилнэ. Гэтэл даргын хамаатнуудад үйлчилдэггүй нь эмнэлгийн ажилчдын бухимдлыг төрүүлдэг. Мөн удирлагын түвшинд ч найз нөхдийн холбоо харилцаа бий. Үүн дээр маш их асуудалтай зүйл бол ажлын байрны архидалт хэрээс хэтэрсэн.
-Аймгийн нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны даргатай холбоотой шүүмжлэлтэй мэдээллүүд ирж байна. Танд энэ талаар мэдээлэл байна уу?
-Сувилахуйн албаны дарга нь Алтантовч гэдэг хүн байгаа. Сувилагч нартаа ялгамжтай хандах. Сувилагч нараас нь даргадаа асуудал тавьбал тэр хүнд цаашид таагүй хандлага үзүүлэх, нийтийн үйл ажиллагааны үеэр нэр цохож янз бүрийн асуудал ярих гээд ёс зүйн хувьд доголдолтой. Иймээс одоо тэр хүний өмнөөс үг хэлдэг хүнгүй болсон л гэсэн.
Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн УДИРДАГУУДТАЙ холбоотой ноцтой баримт дэлгэж байна |
|