Төрөх тасгийн ШАЛАН ДЭЭР амаржиж, хүүхдээ өөрөө эх барьсан бүсгүй харамсалтайгаар хорвоог орхилоо

2021-11-15,   26259

"Бяцхан дүүг нь аваад удахгүй ирнэ" гэж хэлээд гэрээсээ гарсан ээж нь үүрд ирэхээргүй холын холд одсон гэдгийг ухаарч амжаагүй бяцхан үрс. Тэд ээжийгээ, дүүгээ хоног тоолон хүлээж байна...
 
Өмнө нь ямар нэг хүндрэлгүй гурван хүүхдээ төрүүлж байсан бүсгүй энэ удаад ч ямар нэг асуудал гарахгүй гэдэгтээ бат итгэж байсан нь лав. Гэвч тэр дөрөв дэх үрээ төрүүлээд харамсалтайгаар хорвоог орхилоо. Энэ харамсалтай хэрэг Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт энэ сарын 11-ны өдөр гарсан юм. Манай сайтын сурвалжлах баг аймгийн иргэдийн хүсэлтийн дагуу газар дээрээс нь очиж сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ /Сурвалжлагыг энд дарж үзнэ үү/
 
 
Талийгаачийн эгч: Дүү маань өөрөө хүүхдээ төрүүлчихээд нас барсан
 
 
 
Тухайн үед ямар асуудал болсон талаар талийгаачийн эгч  "Энэ сарын 10-ны өдөр /2021.11.10/ миний төрсөн дүү дөрөв дэх хүүхдээ төрүүлэхээр эмнэлэгт очиж хэвтсэн. Ингээд 11-ний үдээс өмнө 11 цагт дүүд маань төрүүлэх тариагаа залгасан юм билээ. Үүнээс хойш 14 цаг хүртэл эмч үзлэг эмчилгээ хийгээгүй. Энэ хооронд дүү маань өөрөө хүүхдээ төрүүлчихээд нас барсан. Орон дээр дуслаа залгуулчихаад хэвтэж байсан дүү минь орны урд шалан дээр хөв хөх болчихсон байсныг хажуу талын хүн харж эмчид хэлсэн юм билээ. Эмч нар сэргээх гэж үзсэн ч хожимдсон байсан. Өмнөх гурван төрөлт хэвийн явагдсан. Эмнэлэгт очихдоо биеийн байдал хэвийн байсан. Бид эмнэлэгт найдсан. Тэр л бидний буруу байлаа. Тухайн үед эмнэлэгт Мэргэжлийн хяналтын шалгалт ирсэн байсан юм билээ. Бүх  ажилчид тийшээ анхаарлаа хандуулаад, өвчтнүүдээ орхисон. Эмч нь  дүүд 10 цагт үзлэг хийгээд түүнээс хойш үзээгүй гэж байна лээ. Өглөө тариа хийснээс хойш үзлэг хийгээгүй. Истор ч нээгээгүй, бүртгэл нээгээгүй байсан гэх хардлага байна. Биднээс бүгдийг нууж байна. Тухайн үед хэн гэдэг эмч жижүүртэй байсныг ч нууж байна. Яагаад эрүүл саруул дүү минь ингэчихэв гэхээр бараг урьдаас инээж байна лээ. Хариуцлага яригдах байх" гэсэн юм. 
 
 Эмч нар согтуу байсан уу? 
Хэрэг гарах үед эмнэлгийн ажилчид согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх мэдээллийг Архангай аймгийн иргэд нийгмийн сүлжээнд бичсэн. 
 
Тэгвэл тухайн эмнэлэгт ажлын байрны архидалт гэдэг зүйл газар авсныг эх сурвалж " Манай аймгийн нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Д.Энх-Амар гэж бий. Энэ хүн эмнэлгийг хамаатан садан, найз нөхдөөрөө дүүргэсэн. Түүний хамаарал бүхий 10 гаруй хүн эмнэлэгт ажилладаг. Нөхөр нь эмнэлгийн жолооч. Гэхдээ жолооч нарын дундах ярианаас сонсоход Д.Энх-Амар захирлын нөхөр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж үнэмлэхээ хураалгасан гэсэн. Гэхдээ даргын нөхөр учраас жолоо барьж, алсын дуудлагад явсаар л байгаа. Цахим, угтах үйлчилгээ иргэдийн хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа хэсэг байна аа даа. Тэрэн дээр Д.Энх-Амар даргын төрсөн дүү ажилладаг. Анагаах төгсөөгүй. Мөн төрсөн дүү Мөнхжаргал нь 103-т үйлчлэгч. Д.Мөнхжаргалын төрсөн хүү Баяндалай Аж ахуйн тасагт манаач. Мөн л архи ууда
 
 Д.Энх-Амар даргын төрсөн дүүгийнх нь охин Чимэгдарь 103-т бага эмч хийдэг. Чимэгдарийн нөхөр нь Увс аймгаас шилжиж ирсэн Ууганаа гээд залуу мөн л эмнэлэгт технекчээр ажилладаг. нэ мэт Д.Энх-Амар даргын хамаатнууд жолооч, үйлчлэгч, тогооч гээд 10 гаруй хүн байдаг. Эдгээр дотроос архи ууж, асуудал дагуулдаг хэд хэдэн хүн бий. Гэвч даргын хамаатан учраас ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Жирийн ажилтнуудад бол хариуцлагын систем маш сайн үйлчилнэ. Гэтэл даргын хамаатнуудад үйлчилдэггүй нь эмнэлгийн ажилчдын бухимдлыг төрүүлдэг. Мөн удирлагын түвшинд ч найз нөхдийн холбоо харилцаа бий. Үүн дээр маш их асуудалтай зүйл бол ажлын байрны архидалт хэрээс хэтэрсэн" гэсэн мэдээллийг өгсөн юм. 
 
......Ар гэрийнхний зүгээс цагдаагийн байгууллагын мөрдлөгийн үйл ажиллагаанд итгэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хэргийн үнэн мөнийг тогтоох хүртэл явна гэдгээ мэдэгдсэн юм. 
 
Харин манай сурвалжлах баг тухайн үед чухам ямар асуудал болсон талаар эмч нараас мэдээлэл авахаар очсон ч Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг "эзэнгүй айл" шиг дүр төрхөөр биднийг угтаж, үдсэн юм...Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэж, дотогш ороогүй болно.
 
Энэхүү харамсалтай үйл явдлын хэргийн явц байдал ямар шатанд яваа талаарх мэдээллийг бид талийгаачийн ажил явдал дууссаны дараа ар гэрийнхэнтэй эргэн холбогдож, мэдээ сурвалжлага бэлтгэн хүргэх болно... 
 

Төрөх тасгийн ШАЛАН ДЭЭР амаржиж, хүүхдээ өөрөө эх барьсан бүсгүй харамсалтайгаар хорвоог орхилоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 23
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-19 02:06:56
    Алтан лаау: Архи газар сайгүй байгаа ховд аймагт мөн адил
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-17 08:58:31
    БАТБАЯР: СОНГУУЛЬ БОЛГОНЫ ДАРАА МЭРЭГЖИЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА ДААМАЛУУДЫГ СОЛЬДОГ ЯВДАЛЫГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ!! НЭГ НАМЫН ТОМИЛГООНЫ ХҮМҮҮС АРАЙ Л ДАВРУУ АЖИЛДАА ХАЙНГА ХАНДААД БАЙНА УУ ДАА???? ХАЙРАН АМЬ НАС!!! ТЭГЭЭД ЦАЛИН НЭМҮҮЛНЭ ГЭЭД БАЙГАА ШҮҮ!!! ЭМЧ АЖИЛЧИДЫН ЦАЛИНГ НЭМСЭН Ч БУЦААД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БАЙХ ХЭРЭГТЭЙ!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 23:52:42
    Ododko: Unen moniig todruulaarai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 21:23:47
    Отгон чимэг : Юу ч гэж хэлэх ч муу үг алаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 21:23:45
    Отгон чимэг : Юу ч гэж хэлэх ч муу үг алаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 18:47:20
    эмчэ мээмч: эмэмэмч нар ажлаасааа гарсоон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 12:20:11
    Зочин : Ямар тэнэг зэрлэг новшнууд вэ хэлэх муу үг олдохгүй тэр шалгалт хүний амь нас наас илүү юм уу гайтай хар лайнууд вэ ёстой өөрсөдөө үхэж далд ормор
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 11:51:54
    лхагва : ганц хүний хариуцлага бүгдийг харлуулар юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 09:59:47
    Zzzzzzdguuz: Iiiiihgfbk
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 09:59:47
    Zzzzzzdguuz: Iiiiihgfbk
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 09:59:46
    Zzzzzzdguuz: Iiiiihgfbk
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 09:31:27
    Зочин: Мэрэгжлийн хяналтынхан орж ирээд шалгаад нөгөөдүүлээ аргадаж архидуулж бгаад л эхийг мартаж амь насыг нь хохироосон бх магадлал өндөр бна сайн мөрдөгчөөр шалгуулаарай бүгдийг нь ажлаас нь чөлөөлж шалгах хэрэгтэй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 09:31:20
    naraa: bi bas 2007bond uwurkhangai aimagt ankhlan turugch hewtsen chini dusal xalgaad 5 minut ch boloogui duleed emch ni bhgui suwilagch ni tumpen dor tawiad xogsoolgoson uuriin erhgui tuleed bhad chini bitgii dul geed tegsen tolgoi ni tsuhuichilhaa chdee gsen chini suwilagch ni uu tiim bn shdee gd emchee duudaad oron dr gargasan shdee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 09:31:18
    Negnesnnsg: Emneleg sain ajilaasai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 08:14:42
    Е: Эмзэг найдваргүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 06:44:45
    erdenetuya: yadag muu araatnaas dor amitad ve
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 06:44:33
    erdenetuya: yadag muu araatnaas dor amitad ve
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 01:24:56
    Baljinnyam: Bi bas
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 01:19:55
    Ангар: Хатуу хариуцлага. хүлээлгэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 00:07:41
    hetsvv l ym daa: hetsvv ym daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-16 00:02:18
    O: Arai denduu ymaa. Hariutslaga zaawal tootsoorou.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-15 21:57:16
    Ганхаахрррхаөөө: Мэргэжм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-15 16:10:42
    Сувдаа: Арай дэндүү 1т харицааний соёл гэж огт байхгүй Дээрээс нь бөөн хүнд сурталтай хүмүүс Ямар хэрэг бнаа эрдэнэт хүний амь нас Ард нь үлдэж байга үр хүүхдүүд нь хань эцэг эх Бодохоос аймаар юмаа ажилаал хариуцлагатай хиймээр юмдаа
Шинэ мэдээ