Дөрвөн настай охин угаалгын машинд гацсаныг эсэн мэнд гаргажээ

2021-11-16,   428

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Зүүн Баян-Уул”-ын 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд угаалгын машинд гацсан байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд ирсэн байна. 
 
Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 14 км замыг туулан 18:15 цагт очиход 4 настай эмэгтэй хүүхэд угаалгын машины сэгсрэгчин дотор гацсан байсныг тасдагч ашиглан эсэн мэнд гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

Дөрвөн настай охин угаалгын машинд гацсаныг эсэн мэнд гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 14:22:15
    Ц.Чинтулга: Эрүүл энхиин манаанд зогсож буй бүх эмч эмнэлгийн ажилтнууд болон дүү Чинбаяр Батбаяр хоёртоо эрүүл энхийг хүсэе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 13:14:06
    ГҮНБИЛЭГТ: Ийм хүнээ төр нь үнэлэхгүй бол утгагүй юм. Одоо ч тэгээд төрийн одон медаль, шагналууд утгаа алдсан даа. Өөрөө өөрийгөө тодорхойлоод өөрсдөө хөөцөлдөж гүйгээд шагналаа авдаг болсон. Сайн пялдагадсан, нам дагаж намирсан нь ГАВЬЯАТ болдог болж дээ хөөрхийс... Энэ эмчийг ард түмэн өөрсдөө тодорхойлж шагнах хэрэгтэй шүү... Хөдөлмөрийн баатар, гавьяат эмч болоход буруу нь юу байх вэ. Гол нь дэлхийд энэ цар тахалтай тэмцэж байгаа эмч нарын фронтын Монгол дахь фронтын командлагч гэж харж байна. Төрийн 3 өндөрлөг жаахан ичээсэй гэж хэлмээр байна. Хөгийн хөгийн юмнууд гавьяат болоод байхад ажлаа хийж хөдөлмөрлөж яваа ийм даруу, чадалтай залуусыг дэмжээч. Зөвхөн энэ хүн, энэ хамт олонд өгч байгаа шагнал гэхээсээ илүүтэй ирээдүйн болон одоогийн залуу эмч нар, эмнэлгийн ажилтнуудад ТОМ УРАМ дэмжлэг болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 13:08:34
    ГҮНБИЛЭГТ: ЭМЧ Эмчийн амьдралд эмч хүний хань байх хэцүү Эрхлээд хэвтэх хугацаа, энхрийлэлд автах мөч бага Эдлээд хэрэглэх эд хөрөнгө, байр сууцтай нь цөөн ч Тушаал авсан цэрэг шиг ажлынхаа төлөө тэнхээ баран хөдөлмөрлөнө. Туйлбаргүй нэгнээс хааяа зэмлэл хүртсэн ч тэд шантрахгүй зүтгэнэ. Түүнийг нь харин төр дутуу үнэлж, амь нас эрүүл мэнд нь эмчийн төлөө юм шиг сэтгэнэ. Ажлаа дутуу хийлээ гэж зарим нь загнана, аврал эрчихээд дараа нь муулна. Адагтаа тулахаар зориод л ирнэ, анагааж эдгээхээр бөө, ламыг шүтнэ, тэдний хүчээр болсон гэнэ. Амийг нь аварсан эмч бол зүгээр л ажлаа хийсэн гэж тооцно. Зарим эмч нарт алдаа байгааг үгүйсгэхгүй, бас нуухгүй ч зөндөө олон нь хүний төлөө зүтгэж байгааг хэлмэгдүүлэшгүй. Гэлээ гэхдээ дийлэнх нь хүний төлөө сэтгэлтэй, мэргэжилдээ үнэнч, тангарагтай. Гэгээн бүхнийг мөрөөдсөөр амьдралынхаа төлөө ажиллаж яваа л бусдын адил хүмүүс Эмчийн ард нялх үрс, настан буурал, ганцаардсан хань, гаслант эмгэг бас бий. Эмчийн ард эдийн засгийн асуудал, мохошгүй зориг, хүсэл тэмүүлэл бүгд бий....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 09:11:31
    Оюундэлгэр: Манай тасгийн эрхлэгч Чинбаяр эмчээрээ бахархахгүй байхын аргагүй.Анх ковид 19 хятадад гарлаа гэхэд оюутан авчрахаар Ухон явахад бид бүгд л айж түгшиж явуулж байсан.Дараа нь Дорноговьд франц хүнээс илэрлээ гэхэд бас л анхдагч болж аюулын улаан шугам руу шөнө явахад дахиад л хэцүү ,бас яанадаа гэж бодогдож, гаргаж өгөөд явуулахад бөөн түшүүртэй санаа зовж байсан шүү.Тэр шөнө тасагтаа жижүүртэй байж байгаад үүрээр яваад 2 хоног нойргүй хоноод шууд л өвчтөнөө аваад тусгаарлалтанд орж ажиллаад ,2 сар шахуу гэртээ харилгүй ажилласан ,үнэхээр хүний төлөө гэсэн сэтгэлтэй,чадвартай мундаг эмчдээ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-20 09:05:54
    Зочин: Дуучид энэ тэр хүмүүсийг шагнаж байхаарэнэ эмч нараа шагнах харэгтэй
Шинэ мэдээ