НМХГ-аас Эмийн сангуудад хийсэн хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл байна. Хяналт шалгалтын явцад "АРИУН МОНГОЛ" компанийн 0,5 болон 1кг-аар савлагдсан Норов-7, Мана-4 эмүүдийг МУ-ын эмийн бүртгэлээс хасуулах саналыг гаргаж Эм эмнэлгийн газрын хяналт зохицуулалтын газар хүргүүлжээ.
Учир нь 0,5 болон 1кг-аар савлагдсан Норов-7, Мана-4 эмүүдийг эмийн үйлдвэрээс хувь хүмүүс авчихаад эргүүлээд жижиглэн савлаж зарахдаа хаяг шошгын зөрчил гаргаж байна. Иймээс зөвхөн 0,5, болон 1 кг-ийн савлагаатай Норов-7, Мана-4 эмүүдийг МУ-ын эмийн бүртгэлээс хасуулахаар болж байгаа аж.
Норов-7, Мана-4 эмүүдийг МУ-ын эмийн бүртгэлээс хасуулна гэлээ |
|