Засгийн газраас 2019 оны долдугаар сард 280, 281 дүгээр тогтоолыг баталсан байдаг. Уг тогтоолын хүрээнд Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, суурин дээр нь Чингис хааны музей байгуулах ажлыг эхлүүлсэн. Мөн Үлэг гүрвэлийн төв музейг наймдугаар сарын 1-нээс татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэсэн. Ингэхдээ Үлэг гүрвэлийн төв музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг бүртгэлийн хувьд Байгалийн түүхийн музейд шилжүүлэх ажил хийгдэж, Байгалийн түүхийн музей Үлэг гүрвэлийн төв музейн байранд нүүж орсон билээ.
Яг энэ үеэс чоно борооноор гэгчийн үлгэр эхэлж. Энэхүү нүүдэл суудлын үеэр Байгалийн түүхийн музейн эд хогшлууд АКТ нэрээр алга болсон баримтыг хүргэж байна.
Тодруулбал, Байгалийн түүхийн музейн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хогшлуудыг акталж, данснаас хасах эд хөрөнгийн жагсаалт гаргаж, ширээ сандлаас эхлүүлээд албан байгууллагын хэрэгцээний бүхий л эд материалыг акталсан баримтыг хүргэж байна.
Байгалийн түүхийн музей нэрээ өөрчилж, өнгөө засан үүдээ нээх болоход эд хогшлууд нь акт нэрээр алга болсон байсан уу? |
|