Байнгын асаргаатай хүүхдийн мөнгийг хадгаламж руу нь шууд татсанаас эм тариагаа авч чадахгүйд хүрээд байна

2021-11-16,   823

Засгийн газар ирэх оноос хүүхдийн мөнгөний тодорхой хэсгийг хүүхдийн дансанд хуримтлуулах шийдвэр гаргасан. 
 
Тэгвэл энэ шийдвэр байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд олгодог 288  мянган төгрөгт бас хамаарагдаж байгаа бололтой. Учир нь хүүхдийн хадгаламжийн мөнгийг асран хамаалагчдад нь мэдэгдэхгүй шууд хадгаламжийн данс руу нь шууд шилжүүлснээс үүдэн эм тариатайгаа залгаж чадахгүйд хүрчээ. 
 
Өчигдрөөс эхлэн халамжийн сангаас хүүхдийн данс руу халамжийн мөнгө нь шилжих байсан ч банкинд шууд дансны тохиргоо хийж хадгаламжийн данс руу нь шилжүүлсэн үйл явц нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна.  Байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн хувьд энэ мөнгө сар бүр эм тарианд дэмжлэг болдог. Гэтэл хадгаламжийн данс руу шууд шилжиж орсноос үүдэд байнгын асаргаатай хүүхдүүдийн эм тарианы мөнгөгүй болох нөхцөл байдал үүсээд байна.

Байнгын асаргаатай хүүхдийн мөнгийг хадгаламж руу нь шууд татсанаас эм тариагаа авч чадахгүйд хүрээд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ