Говь-Алтай аймгийн Цээл сумын Бүрэн багийн “Булингарын хар”-т газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 17:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Нутгийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээллийг Онцгой байдлын албанд ирүүлжээ.
Говь-Алтай аймгийн Цээл суманд газар хөдлөлт болжээ |
|