Халдвар илрэхгүй 20 хоновол ЭРЭЭН хилийн боомтоо "ТҮР ГОРИМ"-оор нээнэ

2021-11-17,   698

Эрээн хотын боомт хэзээ нээгдэх асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 
 
Тэрбээр " Сүүлийн гурав хоногийн хугацаанд Эрээн хотод коронавируст халдварын тохиолдол илрээгүй. Эрээн хотын захиргаанаас ирүүлсэн санал хүсэлтэд коронавируст халдвар илрэхгүй 20 хоновол хилийн боомтоо "ТҮР ГОРИМ"-оор нээж, хил дээр түгжигдсэн бараа бүтээгдэхүүнийг солилцох тохиролцоог хоёр талаас хийсэн. Үүнээс үүдэн тээвэр хийж байсан жолооч нарын ажил бага зэрэг хумигдах нөхцөл байдал үүснэ. Үүнд жолооч нар бухимдлаа илэрхийлсэн. Гэхдээ энэ бол гурван сая иргэдийн барааг хилээр нэвтрүүлэх том эрх ашгийн асуудал" гэсэн мэдээллийг өглөө. 
 

Халдвар илрэхгүй 20 хоновол ЭРЭЭН хилийн боомтоо "ТҮР ГОРИМ"-оор нээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ