МУИС дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдсан оюутнуудаа кино үзэх тасалбараар урамшуулна. Тодруулбал, маргааш буюу арваннэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд МУИС-ийн Төв номын сангийн 203 тоот Лекцийн танхимд 09:00-20:00 цагуудад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын цэг ажиллахаар болжээ. Ингэхдээ вакцины дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдсан оюутнуудыг "Өргөө" кино театрт кино үзэх тасалбараар урамшуулах юм. 
| МУИС гуравдугаар тундаа хамрагдсан оюутнуудаа кино үзэх тасалбараар урамшуулна |
|