Жилийн өмнө Сүхбаатарын талбайд жирийтэл нь байршуулсан хүүхдийн автобусыг нь хүлээж авах ажиллагаа болж байв. Тухайн үед өгсөн мэдээллээр ЕБС-ийн сурагчдад зориулсан 200 ширхэг автобусыг БНХАУ-аас мөн оруулж ирэхээр болсон тухай шийдвэрийг танилцуулж байв.
Гэвч өнөөдөр уг автобусны нэг нь ч нийслэлд харагдахгүй байгаа асуудалтай холбогдуулан өнөөдөр нийгмийн сүлжээнд "Хүүхдийн автобус хаачив" гэх асуулт хариултаа нэхэж байна.
Уг автобусны талаар тухайн үед нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан Б.Отгонсүх "Нийт 200 ширхэг дээрх загварын автобус ирнэ" хэмээн мэдээлж байв.
Гэвч өнөөдрийн байдлаар өдрийн од шиг харагддаг одоо эдгээр автобуснууд хаана байгаа, яагаад үйлчилгээнд гарч зорилгоо биелүүлэхгүй байгаа талаар холбогдох албаныхан тайлбар өгөх биз ээ.
Сурагчдын автобус хаана байгаа вэ❗❓ -Тухайн үед нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан Б.Отгонсүх "Нийт 200 ширхэг дээрх загварын автобус ирнэ" хэмээн мэдээлж байв. |
|