Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар холбогдох салбарын сайд нар мэдээлэл хийлээ.
Тухайлбал, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Гашуунсухайт-Ганц модны чиглэлд тавьсан төмөр замыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдсэн гэдгийг мэдэгдлээ.
Тодруулбал, БНХАУ-ын зүгээс тус төмөр замын огтлолцлын цэг хаана байх тухай Нот бичгийн төслөө манай улсад ирүүлжээ. БНХАУ-аас тавьсан Гашуунсухайт-Ганц модны боомт чиглэлийн төмөр замын огтлолцлын цэгийг зөвшөөрч, баримт бичигт гарын үсэг зурах эрхийг Гадаар харилцааны сайдад өгчээ.
ТӨМӨР ЗАМЫН огтлолцлын цэгийг тодорхой болгожээ |
|