Д.Тогтохсүрэн: МАН-ын 62 гишүүнийг авлигын хэрэгт гүтгэсэн С.Ганбаатар таныг уучлалт гуйхгүй бол шүүхэд өгнө

2021-11-18,   713

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулиар горимын санал гаргасан юм. Тэрбээр “МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдаж, хахуул авсан байна. Жолооч нарын эрх ашгийг ярилцъя гэхэд МАН-ын бүлэг яагаад хэлэлцэхгүй гэв. МАН-ын бүлэг үүнийг эргэж хараач ээ” хэмээсэн юм. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн түүнийг МАН-ын гишүүдийг авлига авсан гэж гүтгэсэн хэмээгээд уучлалт гуйхгүй бол шүүхэд өгнө гэлээ. Тэрбээр "С.Ганбаатар гишүүн Ардын намыг гишүүдээс уучлалт гуйгаарай. 62 хүний доромжилж болохгүй. Авлига авсныг тогтоогоорой. Таныг МАН-ын бүлэг шүүхэд болон Үндсэн хуулийн Цэцэд өгнө. УИХ-ын гишүүн чуулган дээр ганцхан тохиолдолд буюу гэмт хэрэгт гүтгэсэн тохиолдолд хариуцлага хүлээх зохицуулалттай. Өөрөө биднийг авлигын гэмт хэрэгт гүтгэлээ" гэсэн юм.
Д.Тогтохсүрэн: МАН-ын 62 гишүүнийг авлигын хэрэгт гүтгэсэн С.Ганбаатар таныг уучлалт гуйхгүй бол шүүхэд өгнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ