Өнгөрсөн долдугаар сард иргэн Д.Амартүвшин н.Булгантамир нар Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан. Иймд коронавирусийн тухай хууль зөрчсөн хэргээр хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тэгвэл уг асуудалд холбогдох шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүхээс Иргэн Д.Амартүвшинг 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.
Иргэн Д.Амартүвшин шүүхийн шийдвэртэй холбогдуулан “ Надтай хариуцлага тооцож байгаа бол эрх мэдэлтнүүдтэй бас хариуцлага тооцох хэрэгтэй. Зөрчлийн хэрэг үүсгэх үү? Сайд дарга нар нь хүн цуглуулж болдог бид болдоггүй. Шаардлага хангахгүй нотлох баримтаар торгох шийдвэр гаргасан. Давж заалдана" гэжээ.
Комедиан Д.Амартүвшинг 500 мянган төгрөгөөр торгох шүүхийн шийдвэр гарчээ |
|