Н.БАЯРМӨНХ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВШӨӨРӨЛ АВЧ ОРОН СУУЦ, ХАУС БАРЬЖ БОРЛУУЛДАГ ЯВДЛЫГ ТАСЛАН ЗОГСООНО

2021-11-19,   544

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзий болон холбогдох албан тушаалтнууд өнөөдөр Баянзүрх дүүргийн 11-р хороо, Богдхан уулын дархан цаазат газарт ажиллалаа.
Энэ байдал нь эргээд байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тиймээс 1. Хуулийн дагуу ажиллах 2. Байгалийн унаган төрхөөр нь хадгалах зэрэг асуудлыг дүүргийн удирдлагууд хөндсөн.
 
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ: "Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж газар аваад, амины орон сууц, хаус барьж борлуулдаг. Байгаль орчинг мөнгө болгож хардаг, үүгээрээ дамжуулж нэгнийхээ нүдийг хуурсан ажил хийдгээ болих хэрэгтэй. Бид ирээдүй хойч үедээ байгалиа унаган төрхөөр нь хадгалж, уул ус, голоо бүтнээр нь үлдээх шаардлагатай учраас өнөөдрийн ажлыг санаачлан хийж байгаа Үүнд иргэд, аж ахуй нэгж, төрийн албан хаагч нар дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газарт 221 байршилд газар олгосон.
 
Дүүргийн удирдлагуудын зүгээс Богд-Уул орчимд зориулалтын бус ашиглалт, татвар төлөлт зэрэг асуудлууд ихтэй, дахин уг хэсэгт газар олголт өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа учраас холбогдох хүсэлт, бичгийг дээд шатны байгууллагуудад хүргүүлэх юм.
 
 
 
 

Н.БАЯРМӨНХ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВШӨӨРӨЛ АВЧ ОРОН СУУЦ, ХАУС БАРЬЖ БОРЛУУЛДАГ ЯВДЛЫГ ТАСЛАН ЗОГСООНО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 22:27:25
    Боогий: Үнэхээр л мундаг хүмүүс шүү бүрр бахархмаар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 21:22:26
    gerel: yamar goy eyreg medee ve? iim mundag zaluustaa bayr hurgie. shan buhniig husen eruuj tsaashdiin ajild ni amjilt husie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 20:05:17
    chuka: воав ёстой мундаг залуучууд юм аа та бүхнийхээ ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 17:13:29
    irgen: pooh, iim saihan yariltslaga unshdag baijee, hamgiin best ni bailaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 17:06:47
    Bb: Муу муухай нь дүүрчихсэн өнөөгийн цагт энэ сайхан залуусын хийж байгааг харж баясах юм үнэхээр сайхан залуус Пажеро клуб мандан бадар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 14:45:38
    Сайхнаа: Нүүрэндээ галтай харваас мундаг залуу бна тэньд ард олныхоо өмнөөс талархаж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 14:26:50
    Д . Мөнхзул: Аврах багын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье сэтгэл сайтай мундаг залуус юм аа үйлс бүхэн нь дэлгэрч байг ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 14:02:04
    П,Энхбаяр: Ёстой сайхан сэтгэлтэй аврах клуб бна томхон машинтай залуухан байсан бол нэгдэх л байлаа залуустаа сайн сайханг хүсэж улам их хүн авраарай гэж ерөөе жинхэн эх орончид та нар л бна даа баярлалаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 13:16:34
    зочин : Гайхалтай сэтгэл сайтай залуучууд юм да,үйлс бүхэн нь өөдрөг байг ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-21 10:51:30
    Монгол: Халуун дулаан хүн сэтгэлтнүүдэд ИНЭЭМСЭГЛЭЛ, ХАЙР БЭЛЭГЛЭЕ ЭЭ
Шинэ мэдээ