"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх олгосон, ямар ч тендергүйгээр даатгалын компанитай гэрээ хийж, хамтарч ажилласан гэх үндэслэлээр саатуулан шалгаж байгаа юм.
Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох "Д.Хаянхярваа нарт их хэмжээний ам.долларыг бэлнээр хахуульд өгсөн талаараа нэгэн иргэн хэргээ илчилж ирсэн" гэх мэдээллийг өгсөн юм. гэлээ.
Зарим эх сурвалжуудын мэдээллээр Д.Хаянхярваа хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хүсэлт гаргасан гэх мэдээлэл байна.
Түүнийг цагдан хорих 30 хоногийн хугацаа энэ долоо хоногийн ням гарагт дуусгавар болно
Д.Хаянхярвааг хорих хугацаа ням гарагт дуусгавар болно |
|