Албаны тайлбар: Монгол Улсад дөрөв дэх тун хийж эхлээгүй

2021-11-19,   351

Нийгмийн сүлжээнд коронавируст халдварын эсрэг вакцины дөрөв дэх тун хийгдэх эхэлсэн гэх мэдээлэл тархаад байна. 
 
Уг асуудлаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр тодруулахад "Дөрөв дэх тун хийж эхлээгүй. Дэлхийн улс орнууд хилээ нээсэнтэй холбогдуулан Спутник хийлгэсэн хүмүүс гадагшаа явахдаа хүсэлт гаргаж Файзер вакцины тунг хийлгэж байгаа. Учир нь  Спутник вакциныг хүлээн зөвшөөрөөгүй орнууд байгаа.  Иймээс иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан үзэж, вакцин хоорондын зайг ажиглаж байгаад нэмэлт дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр  хийж байгаа" гэв. 

Албаны тайлбар: Монгол Улсад дөрөв дэх тун хийж эхлээгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ