Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж нарыг ЦАГААТГАЛАА

2021-11-20,   619

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн даргаар ажиллаж байсан С.Болормаа амь насаа алдсан хэрэг өнгөрөгч 2020 оны хоёрдугаар сард гарсан. Прокурорын байгууллагаас хэрэг гарах үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж нарын гурван хүнд яллах дүгнэлт үйлдэж хэргийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
 
Хэрэгт холбогдогч нарын гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр буюу энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагаас эхлэн шөнийн 00 цаг өнгөрч байхад шийдвэрээ гаргалаа. Шүүхээс С.Болормаа агсан амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэлээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж нарыг ЦАГААТГАЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ