Сураггүй болсон эрэгтэйг осголтын байдалтай байхад нь олж, эмнэлэгт хүргэжээ

2021-11-22,   4030

Увс аймгийн Давст сумын Зүүнхөвөө багийн “Баруун мод” гэдэг газар иргэн 31 настай эрэгтэй / сэтгэцийн өөрчлөлттэй/ энэ сарын 20-ны өдрийн 17:00 цагийн үед гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ.
 
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Давст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Н-г 11.21-ний өдрийн 09:10 цагаас эхлэн тус сумын “Баруун гол” гэдэг газраас “Чулуутын булаг” гэдэг газар хүртэл 8 км, “Баруун мод” гэдэг газраас “Зэл” гэдэг газар хүртэл 40 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:00 цагт сумын төвөөс баруун хойд зүгт 6 км-т “Чулуутын булаг” гэдэг газраас осголтын байдалтай байхад нь олж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 

Сураггүй болсон эрэгтэйг осголтын байдалтай байхад нь олж, эмнэлэгт хүргэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ