Цахим орчны шүүмжлэлд ЦОЧСОН Ч.Номин сайд Богд Зонховын хөшөөнд нэг ч төгрөг зарцуулахгүй гэдгээ мэдэгдлээ

2021-11-22,   2985

Өнгөрсөн амралтын өдрүүдэд шүүмжлэл дагуулсан нэг асуудал бол Соёлын сайд Ч.Номингийн багцад багтсан 32 тэрбум төгрөгийн төсөвтэй Богд Зонховын хөшөө байв. 
 
Энэ ирэх онд ийнхүү их хэмжээний мөнгөөр баригдахаар сууриа зутгаад байсан хөшөөний ажлыг Соёлын сайд ийнхүү нам зогсооно гэдгээ мэдэгдлээ. 
 
Тэрбээр  нийгмийн сүлжээгээрээ дамжуулан "Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас "Богд Зонхов" цогцолборын төсөлд нэг ч төгрөг зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна" гэжээ. 
 
Ийнхүү нийгмийн шүүмжлэлд ЦОЧСОН сайд ийнхүү шийдвэрээ цахим хуудаснаа нийтэлжээ. Харин түүний багцад багтсан 32 тэрбум төгрөгийг юунд зарцуулах талаараа ганц үг ганц хийсэнгүй. Ямартай ч цогцолбор барихгүй гэдгээ мэдэгдэж, цахим орчинд дахь "галыг" унтраахыг хүссэн бололтой. 
 

Цахим орчны шүүмжлэлд ЦОЧСОН Ч.Номин сайд Богд Зонховын хөшөөнд нэг ч төгрөг зарцуулахгүй гэдгээ мэдэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-22 14:39:59
    Dorjpvrev erdenebat: Dfhjjvter ni deer bxoo
Шинэ мэдээ