УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодож, хүндээр гэмтээсэн гэх асуудал өндрөө авч мэдэх нь. Уг асуудалд БНХАУ-ын Элчин сайдын яам эмзэг хандаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Элчин сайдын яамнаас Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Гадаад хэргийн яаманд хандахаар зэхжээ. Уг асуудал шийдэгдтэл БНХАУ Эрээн боомтоо нээх асуудлаа түр хойшлуулж магадгүй гэх мэдээлэл байна.
Хэргийг одоогоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд хохирогч гэгдэж буй БНХАУ-ын иргэн нь Засгийн газрын гэрээгээр Олимпын гүүрийг барьж байгаа нэгэн юм. Хэрэг гардаг өдөр Б.Дэлгэрсайхан гишүүн Чингэлтэй дүүргийн Теди төвийн урд байрлах "BTEG" гэх ажлын байран дээрээ Хятад иргэнийг дуудаж уулзсан байдаг. Улмаар тэдний хооронд маргаан үүсэж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодсон гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан. Улмаар Хятад иргэний зүүн хөлийн шилбэ нэлээд гүн зүсэгдэж, оёдол тавиулсан бол баруун хөлийн өвдөг, хамрын яс нь хугарсан гэх мэдээлэл байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн сар гаруй хугацаанд хаалттай байсан Эрээний хил нээгдэж, ААН-үүд сэхэл авахын даваан дээр ТӨРИЙН ТҮШЭЭ хүний бодлогогүй үйлдлээс болж дахин гацаанд орох нь ээ. Жирийн нэг хоёр улсын иргэдийн асуудал биш албан ёсны гэрээний дагуу ажиллаж буй иргэний Монгол Улсын Их Хурлын гишүүн зодсон гэх асуудал шийдэгдэх хүртэл хилээ нээхгүй байх чиглэл барьж байгаа гэх мэдээлэл байна.
Б.Дэлгэрсайхан гишүүний Хятад иргэнийг зодсон асуудал Эрээний хил нээхэд саад болох уу? |
|