Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Шатахууны үнийн зөвлөл өнөөдөр 15.00 цаг хуралдахаар цаг зарлажээ. Үүний дараа олон нийтэд хандан мэдээлэл хийх юм.
Эх сурвалжийн мэдээллээр импортлогч компаниуд шатахууны үнийг дахин 300 төгрөгөөр нэмэхээр санал гаргасан байна.
Өмнө нь УУХҮ-ийн сайд Г.Ёндон " АИ-92 бол өргөн хэрэглээний шатахуун тул бид ААН-үүдээс үнээ нэмэхгүй байхыг удаа дараа хүссээр ирсэн. Иргэдийн 60 хувь нь вакцинжуулалтаа хийлгэсний дараа үнэ нэмэх зөвшилцөлд хүрсэн. ААН-үүд ашиг олох ёстой. Тэд оны эхнээс литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээж ирсэн" хэмээн мэдэгдэж байв.
Ийнхүү вакцинжуулалтад дээрх хувьд дөхөж очсон учир шатахууны үнийг дахин 300 төгрөгөөр нэмэхээр болж байгаа аж.
Импортлогч компаниуд шатахууны үнийг дахин 300 төгрөгөөр НЭМЭХ санал гаргасан уу? |
|