Өнгөрсөн амралтын өдрүүдэд шүүмжлэл дагуулсан нэг асуудал бол Соёлын сайд Ч.Номингийн багцад багтсан 32 тэрбум төгрөгийн төсөвтэй Богд Зонховын хөшөө байв.
Ийнхүү их хэмжээний мөнгөөр баригдахаар сууриа зутгаад байсан хөшөөний ажлыг Соёлын сайд ийнхүү нам зогсооно гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл уг цогцолборыг барих асуудлыг УИХ-ын нэг бүхий гишүүд санаачлан Засгийн газар, УИХ-ын босгыг давуулсан гэх мэдээлэл байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр “Богд Зонхов” цогцолборыг УИХ-ын Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нарын гишүүд санаачилсан гэдгээ мэдэгдээд хариуцлага хүлээх ёстой бол хариуцлага хүлээнэ гэлээ.
Харин Ц.Цэрэнпунцаг гишүүн энэ асуудлаар тайлбар өгөхөөс татгалзав.
Ш.Адьшаа гишүүн “Богд Зонхов” цогцолборыг санаачилсандаа хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдсэн бол Ц.Цэрэнпунцаг гишүүн тайлбар өгөхөөс татгалзав |
|