Голын мөс цөмөрч, суусан машиныг татан гаргалаа

2021-11-23,   505

Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн “Мөрөнгийн-Ам” гэдэг газарт “Аксио Королла” загварын суудлын автомашин Мөрөнгийн голын мөс цөмөрч орсон гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын албанд ирсэн байна. 
 
Дуудлагын дагуу  аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан 01:09 цагт очиход тус аймгийн “Алтай” сумаас Орхон аймгийн чиглэлд зорчин явсан иргэн Г-ын “Аксио Королла” загварын суудлын автомашин Мөрөнгийн гол цөмөрч суусан байсныг 32 минут ажиллан татан гаргасан.
 

Голын мөс цөмөрч, суусан машиныг татан гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 22:07:03
    бадам: өөрсддөө зориулж хууль баталдаг эрхэм гишүүддээ гэж
Шинэ мэдээ