Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу өнгөрсөн сарын 18-ны өдөр /2021.10.18/ "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг авлигын хэрэгт яллагдагчаар татаж хувийнх нь албан өрөөнд нэгжлэг хийж нэг сарын хугацаантай саатуулсан.
Түүнийг цагдан хорих хугацаа пүрэв гарагт сулласан байна. Тодруулбал, Д.Хаянхярваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс өөрчилж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хэргийн оролцогч Ш.Уртнасан, Ц.Отгонбаатар, Ш.Дорж, Л.Болормаа нартай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, буюу "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг биелүүлэхийг уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв.
Сануулахад, АТГ-ын хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албан өрөөнд нь хийсэн нэгжлэгээр 6-7 сая төгрөг 30 000 орчим ам доллар хурааж авсан билээ. Д.Хаянхярваа бусдыг шантаажилж их хэмжээний хахууль авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хавтаст хэргийн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт хүргүүлээд байгаа аж.
Авлигыг хэргээр хоригдсон Д.Хаянхярвааг суллажээ |
|