Орцонд өлгийтэй хүүхэд орхиж явсан хүнийг олжээ

2021-11-23,   1507

Цагдаагийн байгууллага орцонд өлгийтэй нярай хүүхдээ орхиод явсан иргэнийг олж илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна. Сануулахад, энэ сарын 4-ний өдөр 19:00 цагийн орчимд нийслэлийн ХУД-ийн 16 дугаар хороонд байрлах орон сууцны хорооллын орцонд нярай хүүхэд хаясан хэрэг гарсан. 
 
Энэ талаар ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Т.Билгүүн "Цагдаагийн байгууллагад орон сууцны хорооллын орцонд нярай хүүхэд хаясан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлах шуурхай ажиллагааг тасралтгүй зохион байгуулсны үр дүн зургаан хоногийн дотор нярайг хаясан эцэг, эхийг олж тогтоосон. Орхигдсон нярайг ЭМЯ-ны харъяа Хүүхдийн нэгдсэн сувилалд хүлээлгэн өгсөн" гэлээ.

Орцонд өлгийтэй хүүхэд орхиж явсан хүнийг олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ