Хохирогч хүүгийн ах: Тархи нь цуурсан, цус хуралттай, цус нь шимэгдэхгүй бол хагалгаанд оруулах заалттай байна

2021-11-23,   7387

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах 97 дугаар сургуулийн 40 сурагч нэг сурагчийг бүлэглэн зодсон хэрэг гарсан мэдээллийг хүргэсэн. 
 
Тэгвэл хохирогч сурагч хүүгийн ах "Хичээлээ тараад гараад ирэхэд хүүхдүүд сургуулийнх нь гадаа отоод байж байсан. Сургуулиас 100 метрийн зайтай. Гурван бүлгийн сурагчид байсан байгаа юм. Тэдний зодож байхад 10,11 дүгээр ангийн хүүхдүүд бас хараад байж байсан. Манай дүү өндөр том биетэй ч бөөнөөрөө  зодсон. Боогоод ухаа алдах гэж байхад нь толгой руу нь өшиглөсөн байгаа юм. Үүнийг ангийнх нь охидууд харсан. Тэд "Толгой нь хонхойж ороод буцаад хавдсан" гэж хэлсэн байна. Сургуулийн нийгмийн ажилтан, эцэг эх нь анхааралтай баймаар байна. Бие биенээ хайрлахгүй, багш нь хүүхдүүддээ ойрхон байхаа больжээ. Дүү маань тархи нь цуурсан, цус хуралттай. Цус нь шимэгдэхгүй бол хагалгаанд оруулах заалттай байна. Цагдаад өргөдөл гаргаад ирэхгүй. Хэвлэл ярилцлага авангуут 4,5-аараа ирж байна. " гэлээ. 

Хохирогч хүүгийн ах: Тархи нь цуурсан, цус хуралттай, цус нь шимэгдэхгүй бол хагалгаанд оруулах заалттай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 19:35:41
    Hhhh: Yhaaraa udii bagaasaa iim archaaq boltsiin be uswur bas gj shaltagaa boli huuliin dagu shiid novshnuud hicheelee oligtoi medku bj
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 19:34:05
    Aamamm: Huuhdd ee har ldaaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 02:45:15
    Ббббб: Бүгдийг нь шоронд хий алуурчид бэлтгэгдэж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 21:48:19
    Сонгогч: МАН д ард түмэн итгэл өгсөн харин өнөөдөр доромжлов
Шинэ мэдээ