Уулын аманд хашаа хатгасан хүмүүс, уул уурхай ухаж буй хүмүүс бүгд ил тод болно

2021-11-23,   1007

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.11.23/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
 
Энэ үеэр хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал "Хуулийн төсөлд газрын гэрчилгээ, уул уурхайн лицензийн эзэмгчдийн талаар мэдээлэл нээлттэй байхаар хуульчилсан. Хэн нь мэдэгдэхгүй газар аваад хашаа хатгадаг, ухаж төнхдөг байдал үгүй болж хэн гэж хэн энэ газрыг ухаад байгаа нь, хашаалаад байгаа нь тодорхой болно. Ер нь энэ хуулийг дагаад маш олон зүйл нээлттэй, ил тод болж байгаа.
 
Түүнчлэн сэтгүүлчид сэтгүүл зүйн зорилгоор болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээлэл цуглуулахдаа заавал мэдээллийн эзний зөвшөөрлийг шаардахгүй. Цаашид хувийн мэдээлэл хамгаалах, аливаа мэдээллийн аюулгүй байдалд халдсан, зөрчсөн, хүний эрхийг хөндсөн эрүүгийн болон зөрчлийн хэрэгт оногдуулах ял, шийтгэлийн бодлогыг чангатгаж байгаа" гэлээ

Уулын аманд хашаа хатгасан хүмүүс, уул уурхай ухаж буй хүмүүс бүгд ил тод болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ