Ардын жүжигчин Б.Жаргалсайхан: Та бүхний биднийг үнэлсэн энэ үнэлгээг төр маань дээдэлж, Ерөнхийлөгч маань энэ цол тэмдгийг өглөө,Баярлалаа

2021-11-24,   576

Ард түмнээ “Хасар”Жагаа хэмээн хүндлэгдсэн МУГЖ Б.Жаргалсайханг Ардын Жүжигчин цолоор шагнагдлаа.
 
Ардын жүжигчин Б.Жаргалсайхан:
 
"Монголын нийт үзэгч, ард түмэндээ баярлалаа. Үзэгч та бүгдийн халуун алга ташилтаар бид бүхний хөдөлмөр зүтгэл үнэлэгддэг. Тийм учраас үзэгч та бүхний биднийг үнэлсэн энэ үнэлгээг төр маань дээдэлж, Ерөнхийлөгч маань энэ цол тэмдгийг өглөө. Баярлалаа.
 
Багшдаа мөргөмү. ЗХУ-ын Ардын жүжигчин Анатолий Дмитриевич Папанов багшдаа мөргөе. Төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлалаа. Дундговь аймгийн нутгийн зон олон, арван жилд хамт суралцаж байсан ангийнхаа хүүхдүүд, найз нөхдөдөө баярлалаа. Монголын театрын урлаг мандан бадрах болтугай, Мөнхөд орших болтугай!" гэлээ
 

Ардын жүжигчин Б.Жаргалсайхан: Та бүхний биднийг үнэлсэн энэ үнэлгээг төр маань дээдэлж, Ерөнхийлөгч маань энэ цол тэмдгийг өглөө,Баярлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ