Н.Сувд: Ахмадууддаа, үзэгч та бүхэндээ БАЯРЛАЛАА

2021-11-24,   451

Монгол Улсад мэргэжлийн урлагийн театр үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ ойг тохиолдуулан театрын урлагт үр бүтээлтэй олон жил ажилласан Ардын жүжигчин Н.Сувд өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. 
 
Тэрбээр "Монгол Улсад орчин үеийн мэргэжлийн театр үүсгэн байгуулах гэж итгэл зүтгэл, оюун санаа, авьяас билгээ дайчилсан ахмадууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэд маань тэнгэрээс харж байгаа гэж итгэж байна. Тэдний зүтгэл, тэдний хүсэл бидэнд шагнал болон бууж байна. Тэдэндээ мэхийн ёсолъё.   Мөн үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэнгүйгээр театр оршин тогтнохгүй. Энэ бол та бидний хамтын хөдөлмөрийн хүч, бүгдэд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе" хэмээн баярын сэтгэгдлээ хуваацлаа. 
 

Н.Сувд: Ахмадууддаа, үзэгч та бүхэндээ БАЯРЛАЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ