Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар:
"Би урлагт, тэр тусмаа драмын урлагт хоёргүй сэтгэлээр 2000 оноос хойш 21 жил тасралтгүй ажиллаж байна. Энэ өчүүхэн зүтгэлийг минь төр олон түмэн минь үнэлж Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнасанд баяртай байна. Энэ надад ташуур, урам өгсөн цол байх болно гэж үзэгч түмэндээ хэлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, улам сайхан уран бүтээлүүд хийж, шавь нараа бэлдэнэ. Би СУИС-д одоо багшилж байна. Саяхан "Хаадын хаан андгай" жүжгийн Чингис хааныхаа дүрд тоглосны дараахан гавьяат жүжигчин цолоор шагнуулсандаа баяртай байна. Олон сайхан уран бүтээлээр бэлгэ барих болно. Өнөөдөр миний төрсөн өдөр тохиож байна. Бэлгэ дэмбэрэлтэй сайхан үйл явдал болж байна" гэлээ.
Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар:Өнөөдөр миний төрсөн өдөр тохиож байна. Бэлгэ дэмбэрэлтэй сайхан үйл явдал болж байна |
|