Төрсөн эцэг нь гурван хүүхдээ буудаж улмаар өөрийгөө хороосон жигшүүрт хэрэг гарсан байна.
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт оршин суух 41 настай эрэгтэй Б нь салсан эхнэртэйгээ маргалдсаны улмаас аймшигт хэргийг үйлджээ.
Б нь согтуурсан үедээ ZKK-600 маркийн галт зэвсгээр хашаан дотроо иргэн Д-н гар руу буудан, гэртээ орж төрсөн хүүхдүүд болох 7 настай эмэгтэй Н, 9 настай эрэгтэй Д, 14 настай эрэгтэй Д гэх гурван хүүхдээ буудаж амь насыг нь хохироогоод өөрийнхөө толгой тус газар буудан амиа хорложээ.
Хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.
| Төрсөн эцэг нь гурван хүүхдээ буудан хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ❗❗❗ |
|