Өргөн барьсан хуулиа унших завгүй ч гоо сайхны хагалгаанд орж амжсан Д.Өнөрболор гишүүн

2021-11-25,   1186

Нэгэн цагт "МАН надад өрөө төлөх ёстой" хэмээн том дуугарсан нэг бол УИХ-ын Д.Өнөрболор. Тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болохтой зэрэгцэн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан ч олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч томилгооны гадуур үлдсэн юм. Тухайн үед Д.Өнөрболор нэгэн ярилцлагадаа “Миний хувьд улс орондоо 20-иод жил бизнес гайгүй амжилттай эрхэлсний хувьд ямар ч гэсэн гэрээ засчихсан. Бизнесийн салбарт харьцангуй залуу хүн гэж хэлж болох ч ямар ч гэсэн хийсэн ажилтай, хэлэх үгтэй болчихлоо. Одоо нэгэнт гэрээ засчихнаас хойш төрөө засах үйл хэрэгт оролцоход татгалзах, саад болох зүйл байхгүй л гэж бодож байна. Хүнийхээ хувьд ямар ч гэсэн бизнесийн болоод улстөрийн талбарт ч зохих ёсоор биеэ бэлтгэсэн гэж бодож байгаа. Харин хэзээ хаана, ямар байдлаар оролцуулахаа МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал шийдвэрээ гаргах байх” гэжээ. Ийнхүү МАН түүнд өглөгтэй мэтээр ярьж суусан тэрбээр дөрвөн жилийн дараа УИХ-д нэр дэвших эрх олж аван нэр дэвшиж, Сэлэнгэ аймгийн иргэдийг төлөөлөн парламентад суухаар болсон юм. Саяхан өргөн барьсан хуулиа уншаагүй нэрээр нийгмийн шүүмжлэлд өртсөн тэрбээр гоо сайхандаа анхаараад завгүй яваа бололтой. Ойр ойрхон Солонгос улсын зүг хүлгийн жолоо залдаг эрхэм гишүүн давхраагаа янзлуулж, хамраа өндөрлүүлсэн тухай ойрын эх сурвалж мэдээллээ.
Өргөн барьсан хуулиа унших завгүй ч гоо сайхны хагалгаанд орж амжсан Д.Өнөрболор гишүүн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ