Автомашин шатаж 20 настай залуу нас баржээ

2021-11-25,   6621

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороо, Оёдолын гуравдугаар гудамжны задгайд автомашин шатаж байна гэсэн дуудлага 11.25-ны өдрийн 03:04 цагт онцгой байдлын газар иржээ.
 
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 03:15 цагт очиход иргэн А-ын Тоёота Марк-2” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ. Тус гал түймэрт дээр хаяг, нэр тодорхойгүй иргэн /20 орчим настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Автомашин шатаж 20 настай залуу нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ