Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөс эхлэн Соёлын сайдын багцад 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхов” бурхан шашны төв барих асуудал нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байгаа юм.
Энэ цогцолборыг барих асуудлын УИХ-ын нэр бүхий гурван гишүүн санаачилсан юм. Тэдний нэг нь Ц.Цэрэнпунцаг юм. Тэрбээр энэхүү цогцолборыг барьж байгуулах асуудлаар мягмар гарагт мэдээлэл хийх зар тараасан ч хойшлуулсан юм. Тэгвэл өнөөдөр сэтгүүлчдэд дээрх асуудлаараа "Өвчин зовлон хэцүүдэж байна. Коронавирусийн хажуугаар жуулчид ирээд юу үзэж харах уу? Энэ том төсөл явах ёстой. Сургууль, эмнэлэгт өчнөөн л мөнгө зарцуулж байхад жуулчдад зориулж ганц бурхны төв барихад юу нь буруу гэж" хэмээн тайлбар хийжээ
Ц.Цэрэнпунцаг: Ганц бурхны төв барихад юу нь буруу гэж |
|