Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас 19 настай хүү гэрлүүгээ буюу Төмөрбулаг сум руу энн сарын 18-нд мотоциклоор гараад сураггүй болсон байна.
Улмаар аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Э /19 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 4 бүлэгт хуваагдан зохион байгуулж 11.26-ны өдрийн 13:08 цагт тус сумын Цагаанбургас багийн “Хавиргын даваа” гэдэг газар модноос дүүжлэгдэн нас барсан байсныг олж, цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
| Сураггүй болсон 19 настай хүү модноос дүүжлэгдэн нас барсан байжээ |
|