Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс өнөөдөр 11:00 цагаас хуралдаж, цаг үеийн асуудлаар холбогдох шийдвэр гаргасан байна.
Энэ шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээлэл хийлээ.
Шадар сайд С.Амарсайхан "ДЭМБ-аас Өмнөд Африкийн Бүгд нарамдах улсад илэрсэн коронавируст халдварын шинэ хувилбарыг аюултай, анхаарвал зохилтой ангилалд оруулж, Омикрон нэрээр нэрлэсэн байна. Энэ хувилбар хэд хэдэн орнуудад бүртгэгдсэнтэй холбогдуулан цаг үеийн мэдээллийг УОК эрдэмтэн судлаачдаас сонсож, зарим шийдвэрийг гаргалаа.
1. Халдвар тархсан улс орнуудаас зорчин ирж байгаа, дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй байх
2. Халдвар бүртгэгдсэн улсуудад зорчсон, дамжин өнгөрсөн эрсдэлтэй бүсүүдээр аялж зорчсон өөрийн улсын иргэдийг эх оронд нь ирэхэд 10 хоногийн хугацаанд тусгаарлалтад байлгах
3. Өнөөдөр ирж байгаа 200 гаруй энхийг сахиулагчдыг Цэргийн амралтад тусгаарлах
4. Нисэх буудал, автозамын боомтуудад зорчигчдоос иргэдээс шинжилгээг бүрэн авна.
5. Мөн онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, аялсан тохиолдолд эх орондоо ирвэл 10 хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна.
УОК: Манай улс хилийн хориг тавихгүй, халдвар бүртгэгдсэн улсад аялахгүй байхыг сануулж байна |
|