Дотооддоо хязгаарлалт, хөл хорио тогтоох асуудал яригдаагүй

2021-11-27,   812

 “Омикрон”  хувилбар Африкийн улсуудад бүртгэгдсэнтэй холбогдуулж Монгол Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх ямар ямар арга хэмжээ авах талаар УОК мэдээлэл хийж байна. 
 
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Дотооддоо хязгаарлалт хөл хорио тогтоох асуудал яригдаагүй. Нэн тэргүүнд гадаад улс орнуудаас хилийн боомтуудаар дамжин орж ирэх эрсдлийг бууруулахтай холбоотой шийдвэр л гаргасан. Цаашид ямар нөхцөл байдал, эрсдэл хүндрэл үүсэхийг одоогоор хаана ч тогтоох боломжгүй байна. Бид тухайн цаг үедээ ямар нэг арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй" гэсэн мэдээллийг өглөө. 

Дотооддоо хязгаарлалт, хөл хорио тогтоох асуудал яригдаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ