Коронавирусийн халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох “Омикран” Өмнөд Африк анх гарч, хурдацтай тархаж байгаа билээ. Эл хувилбарыг ДЭМБ “Аюултай” ангилалд багтаан, “Омикрон” гэж нэрлэхээр болсон.
“Омикрон” хувилбар туссан хүн хэр хүнд өвдөх, ямар шинж тэмдэг илрэх нь олны анхаарлыг татаж буй. Өмнөд Африкийн эрдэмтэд “Омикрон” хувилбараар өвчилсөн хүн амт, үнэрээ алдахгүй байгааг тогтоожээ. Тэд судлагааныхаа тайланд “Коронавирусийн бусад хэлбэрээр туссан шиг амт, үнэрээ алдахгүй. 1-2 хоног сульдах шинж тэмдэг илэрч байна. Хүмүүс халдвар авахдаа бусад хувилбараар хөнгөн тусаж байна” гэж онцолжээ
“Омикрон” хувилбар туссан хүн үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдахгүй |
|