Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Алтай” хотхоны зүүн талд шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын 16 дугаар давхрын цахилгаан шатнаас хүн унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн 27-ны өдөр гарчээ.
Тодруулбал, шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын цахилгаан шатны хонгилоос тус барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Өрнөх хүч” ХК-ийн ажилтан, нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн 26 настай эрэгтэй А нас барж, цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
Баригдаж байсан барилгын цахилгаан шат унаж, нэг хүн нас баржээ |
|