Эрээний стандартад бүдэрсэн МОНГОЛ УЛС

2021-11-29,   1177

Эрээний хил хаалттай. Монгол Улсад ширхэг хадаас ч олдохгүй хүндхэн цаг үе хаяанд ирчихээд байна. Байгаа бараа бүтээгдэхүүн нь тэнгэрийн үнэтэй. Энэ сарын дундуураас эхлээд хилийн асуудлыг цэгцлэхээр Эрээн хотын захиргааны хүмүүстэй Монгол Улсын холбогдох албаныхан уулзаж хэд хэдэн шийдвэр гаргасан. Ингэхдээ дундын цэг гэгчийг байгуулж, Эрээний талаас ачаагаа оруулж ирэх тохироонд хүрсэн. Гэвч товлосон хугацаа болоход Монгол Улс Эрээний стандартад бүдэрч, хил нээх асуудал дахин хойшлогдоод байна. Хэд хэдэн стандарт шаардлага байгаагийн нэг нь КАЛМАР КРАН. Монгол Улс Замын-Үүдийн хил дээрээ хоёрхон ширхэг КАЛМАР КРАНТАЙ. Нэг нь эвдрээд 10 гаруй хоносон. Нэг кранаар дундын цэгт үйл ажиллагаа үргэлжлэх хүндрэлтэй, иймээс Эрээний захиргааны хилийг нээх асуудлыг хойшлуулсан байна. 
 
Арчаагүй төр. Бүхэл бүтэн улс байж ганцхан ачаа тээврийн боомтоо асуудалгүй ажиллуулж чадахгүй, иргэдээ үнийн хөөрөгдлөөр дарлаад сууж байдаг.  Яг өнөөдрийн үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний хомсдол бол чадваргүй Засаг төрийн гай. Бүх л бүтэн хоёр сарын хугацаанд ганцхан боомтоороо асуудалгүй ачаа бараагаа зөөчихөж чаддаггүй ТӨРТЭЙ байгаад яалтай. Бүх зүйл Монгол Улсаас шалтгаалж байна. Эрээн асуудалгүй зохицуулалтаа хийсэн. Харин Монгол Улс Эрээний тавьсан стандарт шаардлагыг хангахгүй ичгэвтэр байдалд орчихлоо....

Эрээний стандартад бүдэрсэн МОНГОЛ УЛС
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ