БНХАУ-ын тал Төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа

2021-11-29,   455

Эрээн хот  коронавирусийн халдвар, уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын албанаас төмөр замын боомтуудад тавих хяналтын арга хэмжээг улам чангатгахаар болсон байна. 
 
Тодруулбал, энэ сарын сарын 28-ны өдрийн 14:00 цагаас эхлэн Эрээнхот боомтод чингэлэггүй нүүрс, газрын тос, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, металл бус хүдэр, хөдөө аж ахуйн болон дагалдах бүтээгдэхүүний импорт, нэвтрэлтийг түр зогсоох шийдвэр гаргажээ. 
 
Мөн энэ сарын 28-ны өдрийн 14:00 цагаас өмнө ачиж буулгах хэсэгт орсон дээрх барааг ачих, буулгах ажиллагааг түр зогсоогоод байна. 
 
Ингэснээр Эрдэнэтийн зэс, Болд төмөр ерөө голын төмөрийн хүдэр, Чойр, Хөөт, Олон овоогийн нүүрс, жонш, алт бүх төрлийн нурмаг ачаа бүрэн зогсож байна. 

БНХАУ-ын тал Төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ