Омикрон хувилбарын улмаас “Их Долоо” яаралтай хуралдаан зарлалаа

2021-11-29,   540

Дэлхийн хамгийн баян ардчилсан долоон орны/G7/ эрүүл мэндийн сайд нар өнөөдөр/2021.11.29/ хуралдаж, коронавирусийн шинэ хувилбар Омикронтой холбоотой асуудлыг хэлэлцэх талаар Их Британиийн Засгийн газар мэдээллээ.
 
Хуралдааныг зарласан Их Британид маргааш/2021.11.30/-аас дэлгүүр, банк, шуудан, үсчин, нийтийн тээвэр зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудад заавал амны хаалт зүүх журам мөрдөгдөх аж. Мөн өнөөдрөөс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон ажилчид анги танхимдаа заавал амны хаалт зүүхийг хатуу сануулжээ.
 
ЕХ-ны орнууд, түүнчлэн Их Британи, Канад, АНУ зэрэг орон Өмнөд Африкийн хэд хэдэн улс руу хийх нислэгийг хязгаарласан. Гэвч Их Британи, Нидерландад аль хэдийн тус хувилбараар өвчилсөн  тохиолдол батлагдаад байгаа юм.
 
Эх сурвалж: Politico.eu

Омикрон хувилбарын улмаас “Их Долоо” яаралтай хуралдаан зарлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ