Ирэх сарын 15-аас шар бүс рүү шилжинэ

2021-11-29,   770

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдэд дарамт болдог шаардлагагүй дүрэм, стандартыг хүчингүй болгох, цахимаар зөвшөөрөл олгох зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр "Улаанбаатар хотын мэдээллийн урсгалыг нэг болгох, нийслэлийнхэнд зөв мэдээллийг өгөх боломжийг нээж байна. Бүх зүйл нээлттэй байх ёстой. Хотын ажил бол амаргүй ажил. Тэр дундаа эрхзүйтэй уялдсан төсөв санхүүгийн асуудал, 30 жилийн гажуудлыг богино хугацаанд засч залруулахаар ажиллаж байна. Цар тахлын дараах нөхцөл байдал нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд төрийн захиргааны байгууллагуудын хүнд суртал байдаг. Үүнийг өөрчлөх чиглэлээр бид ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 15-нд шар бүс рүү орох хүрээнд аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжвэл дэмжсэн шиг дэмжих бодлого гаргаж ажиллана" гэв.
 
 
 
 
 

Ирэх сарын 15-аас шар бүс рүү шилжинэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ